Имэйлийн баталгаажуулалт · DMARC · BIMI
Бид танай домэйнд SPF, DKIM, DMARC-ийг зөв тохируулж, Gmail, Yahoo, Apple Mail дээр албан ёсны логог тань харуулна. Техникийн бүх ажлыг бид хариуцна.
01Асуудал
Энэ имэйл яг танай домэйнээс ирсэн мэт харагдана. DMARC хамгаалалт байхгүй бол хүлээн авагчийн сервер үүнийг зогсоох шалтгаангүй.
Харилцагч, түншүүд рүү тань таны нэрээр хуурамч нэхэмжлэх, «данс солигдсон» мэдэгдэл илгээдэг.
Gmail, Yahoo 2024 оноос, Outlook 2025 оноос их хэмжээгээр илгээгчдэд SPF, DKIM, DMARC-ийг шаардаж байна. Шаардлага хангаагүй имэйл spam руу орох эсвэл буцаагдана.
Ганц хуурамч имэйл олон жилийн итгэлийг сүйтгэж чадна. Хүлээн авагч жинхэнэ таныг хуурамчаас ялгах боломжгүй.
02BIMI лого
BIMI (Brand Indicators for Message Identification) бол илгээгчийн баталгаажсан логог имэйлийн жагсаалтад харуулах олон улсын стандарт.
Лого зөвхөн DMARC-аар бүрэн хамгаалагдсан домэйнд гардаг. Тиймээс хуурамч илгээгч үүнийг хуулж чадахгүй — лого өөрөө итгэлийн баталгаа болно.
03Хэрхэн ажилладаг
Бид таны DNS-д нэвтрэх эрх авахгүй. Нэг удаагийн CNAME бичлэгээр бүх тохиргоог манай талаас аюулгүй удирдана.
Домэйныг тань шалгаж, танай нэрээр имэйл илгээдэг бүх системийг тодорхойлно: Google Workspace, Microsoft 365, вэб сайт, маркетинг, нэхэмжлэхийн программ.
Та DNS-дээ доорх хоёр бичлэгийг нэг удаа нэмнэ. SPF, DKIM-ийн засвар болон цаашдын бүх өөрчлөлтийг бид хийнэ.
Танай нэрээр хэн имэйл илгээж байгааг өдөр бүр хянаж, сар бүр товч тайлан илгээнэ. Шинэ систем нэмэгдэхэд бид тохируулна.
# DMARC хамгаалалт _dmarc.company.mn CNAME company.dmarc.bimi.mn # BIMI лого default._bimi.company.mn CNAME company.bimi.dmarc.bimi.mn
04Багц
Бүх багц нь нэг удаагийн тохиргоо болон жилийн үйлчилгээнээс бүрдэнэ. Гэрчилгээний төлбөр багтсан.
Таны нэрийг хуурамч имэйлээс хамгаалах суурь.
Gmail, Yahoo дээр таны лого.
Лого ба цэнхэр баталгаажсан тэмдэг.
Барааны тэмдгийн бүртгэлийн хураамж тусдаа тооцогдоно. Гэрчилгээг зөвхөн төлбөр баталгаажсаны дараа захиална.
Премиум JP — Монголд үйл ажиллагаа явуулдаг Японы компаниудад. 日本語でのご相談も承ります。
05Бид
Техник
aerobotek.com
DNS тохиргоо, DMARC тайлангийн боловсруулалт, BIMI лого болон гэрчилгээний байршуулалт, тасралтгүй хяналт ба техникийн дэмжлэг.
Эрх зүй
ippi.mn
Оюуны өмчийн мэргэжлийн байгууллага. Гэрээ, барааны тэмдгийн олон улсын бүртгэл, VMC гэрчилгээнд шаардлагатай эрх зүйн бэлтгэл.
DMARC тайланд зөвхөн илгээгч серверийн IP, имэйлийн тоо, шалгалтын үр дүн агуулагдана. Агуулга, хавсралт хэзээ ч ирэхгүй.
CMC, VMC гэрчилгээг BIMI Group-ийн жагсаалтад багтсан олгогчоос (DigiCert, GlobalSign) авна.
Гадаад төлбөр, валютын шилжүүлэг хэрэггүй. Бүх зардал нэг гэрээ, нэг нэхэмжлэхэд.
06Түгээмэл асуулт
07Холбоо барих
Домэйн болон холбоо барих мэдээллээ үлдээнэ үү. Бид үнэгүй анхан шатны шалгалт хийж, танд тохирох шийдлийг санал болгоно.