Оноо хэрхэн тооцдог вэ?
Бид аргачлалаа нээлттэй нийтэлдэг. Нийт 10 оноо: хамгийн чухал нь хуурамч имэйлийг зогсоодог DMARC.
0 – 3.9Эрсдэлтэй
4 – 6.9Дунд
7 – 8.9Сайн
9 – 10Маш сайн
Онооны задаргаа
| Шалгалт | Оноо | Юуг хардаг |
|---|---|---|
| DMARC | 4 | Бичлэг зөв бол 1 · p=quarantine +1, p=reject +2 (pct-ээр жигнэнэ) · тайлангийн хаяг (rua) +0.5 · дэд домэйн (sp) хамгаалагдсан +0.5 |
| SPF | 2 | Ганц, зөв бичлэг 1 · DNS lookup ≤ 10 бол +0.5 · төгсгөлд -all эсвэл ~all +0.5 |
| DKIM | 2 | Түгээмэл selector-оос гарын үсгийн түлхүүр олдвол 1.5 · түлхүүр 2048 bit бол +0.5 (1024 bit бол +0.25) |
| BIMI | 1 | Логоны https холбоос +0.25 · SVG Tiny PS стандарт +0.25 · хүчинтэй CMC/VMC гэрчилгээ +0.5 |
| MTA-STS | 0.5 | mode: enforce бол 0.5, testing бол 0.25 |
| TLS-RPT | 0.5 | Тайлангийн хаягтай бичлэг байвал 0.5 |
Анхаарах зүйл
DKIM-ийн selector-ийг гаднаас бүрэн мэдэх боломжгүй тул бид түгээмэл нэрсийг (google, selector1, selector2, default г.м.) шалгадаг. Танай selector өөр бол шалгагч дээр гараар оруулж болно. Вэб түүхийг (archive.org) зөвхөн CMC-д тэнцэх эсэхийн урьдчилсан мэдээлэл болгон харуулдаг — оноонд нөлөөлөхгүй.